• Цагийн хуваарь: Даваа - Баасан: 09 AM - 06 PM

  • Утас: +(976) 9902-1569

«Төгсөлт»

Засагт хан дээд сургуулийн магистрын элсэлт авах журам

Засагт хан дээд сургуулийн магистрын элсэлт авах журам

МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРТ ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1  Дээд боловсролын тухай хууль, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны А/370 дугаар тушаалаар баталсан “Магистр, докторын сургалт эрхлэх нийтлэг журам”, “Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм”-ийг үндэслэн “Засагт хан” дээд сургуульд магистрын сургалтын хөтөлбөрийн үйл ажиллагааг зохион байгуулахад энэхүү журмыг баримтлана.

1.2 “Засагт хан” дээд сургуулийн магистрын хөтөлбөрийн зорилго нь боловсролын талаар  төрөөс баримтлах бодлого болон боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг хандлагатай нийцэхүйц шинжлэх ухаан технологийн тодорхой чиглэлээр суралцагсдад сургалт, эрдэм шинжилгээ үйлчилгээний хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах мэдлэг чадвар дадал болон судалгаа туршилтын арга зүйг эзэмшүүлэхэд оршино.

1.3 “Засагт хан” дээд сургуулийн магистрын  хөтөлбөрт элсэхээр хүсэлт гаргасан иргэнийг “бүртгүүлэгч”, элсэлтийн шалгалт өгч элсэх болзол хангасан бүртгүүлэгчийг “элсэгч” гэнэ.

1.4 Бүртгүүлэгч бүртгүүлэхээс өмнө энэхүү журамтай танилцах үүрэгтэй.

1.5 Энэхүү журам болон элсэлттэй холбоотой нэмэлт мэдээллийг https.zasagtkhanedu.mn цахим хуудсанд байршуулна.

1.6 Эзэмшсэн бакалаврын мэргэжил нь өөр чиглэлтэй элсэгчийг нөхөн судлах нөхцөлтэйгөөр магистрын зэргийн хөтөлбөрт суралцахыг хүссэн элсэгчид сургалтын агуулгын залгамж, чанарыг хангахад шаардагдах зөрүү хичээлийг мэргэжлийн тэнхимийн санал, зөвшөөрөл дээр үндэслэн судална. Эдгээр хичээлийн багц цагийг магистрын олгох үндсэн ачаалалд тооцохгүй.

1.7  ЗХДС-н магистрын хөтөлбөрт нэг мэргэжлээр элсэн суралцах оюутны тоо 8-с дээш байна.

1.8 Энэхүү журмаар зохицуулагдахгүй асуудлыг ЗХДС-ийн захирлын тушаалаар байгуулагдсан элсэлтийн комисс шийдвэрлэнэ.

Хоёр. Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага

2.1. Магистрантурт бакалаврын зэрэгтэй иргэнийг эзэмшсэн мэргэжлийн дагуу уралдаант шалгалтаар элсүүлнэ.

2.2  Магистрын хөтөлбөрт тодорхой мэргэжлээр бакалаврын зэрэгтэй, үнэлгээний голч дүн  3.2 болон түүнээс дээш иргэнийг элсүүлнэ.

Гурав. Элсэлтийн бүртгэл

3.1  20...-20.. оны хичээлийн жилд Бизнесийн удирдлага, Төрийн удирдлага, Боловсролын удирдлага хөтөлбөрүүдээр элсэлт авна.

3.2  Элсэлтийн бүртгэлийг цахим хэлбэрээр https.zasagtkhanedu.mn болон биеэр ирж бүртгүүлэх хэлбэрээр зохион байгуулна.

3.3  Захирлын тушаалаар байгуулагдсан комисс төв болон орон нутаг элсэлтийг зохион байгуулна.

3.4 Магистрын хөтөлбөрт элсэгчдийг 20... оны....дугаар .... ны өдрүүдэд бүртгэнэ.

3.4 Магистрантурт элсэхийг хүсэгч бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг, хуулбарын хамт
  • Бакалаврын диплом, хавсралт, нотариатаар батлуулсан хуулбарын хамт
  • Цээж зураг (сүүлийн 3 сард авахуулсан, 3x4 хэмжээтэй байх)
  • Бүртгэлийн хураамж төлсөн баримт

Дөрөв. Элсэгчийг шалгаруулах

4.1 Бүртгүүлэгчдийг бакалаврын дипломын голч дүн, шалгалтын оноогоор жагсаан элсүүлнэ.

4.2 Шалгалтад тэнцсэн эсэхийг шалгуулагчид цахим шуудан болон шаардлагатай тохиолдолд утсаар мэдэгдэнэ

Тав. Бусад

5.1  Бүртгэлийн хураамжийг буцааж олгохгүй.

5.2 Элсэх болзол хангасан боловч заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй /суралцах гэрээ байгуулаагүй/ хүнийг суралцахаас татгалзсан гэж үзэн элсэх эрхийг хүчингүйд тооцно.

5.3 Элссэн магистрант нь сургалтад хамрагдаагүй тохиолдолд тухайн хичээлийн жилийн тухайн улирлыг оролцуулан дараалсан 2 улирлын хугацаанд суралцах эрх нь хүчинтэй байна.

Энэхүү гэрээ нь суралцах хугацааны туршид хүчинтэй.

5.4 Оюутан амжилттай суралцаж, сургалтын төлбөрийг хугацаанд нь төлсөн зөрчилгүй нөхцөлд энэхүү гэрээ нь дараагийн хичээлийн жилд шууд сунгагдана.

5.5  Энэхүү гэрээнд оруулах өөрчлөлтийг хоёр тал харилцан тохиролцсоны үндсэн дээр бичгээр хийж, гэрээнд хавсаргана.

5.6  Хичээлийн байрнаас өөр орчинд үйлдсэн аливаа зөрчил, гажуудлыг оюутан өөрөө хариуцана.