• Цагийн хуваарь: Даваа - Баасан: 09 AM - 06 PM

  • Утас: +(976) 9902-1569

«Төгсөлт»

БАКАЛАВРЫН ЭЧНЭЭ ХӨТӨЛБӨРТ ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

БАКАЛАВРЫН ЭЧНЭЭ ХӨТӨЛБӨРТ ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

БАКАЛАВРЫН ЭЧНЭЭ ХӨТӨЛБӨРТ ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Ерөнхий зүйл

1.1.     “Засагт хан” дээд сургууль (ЗХДС гэх)-ийн эчнээ ангид 2018-2019 оны хичээлийн жилд оюутан элсүүлэхэд Монгол Улсын “Дээд боловсролын тухай хууль”, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 03 дугаар 18-ны А/79 тоот тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам”, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 04 дүгээр сарын 06–ны өдрийн А/194 тоот “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тушаал болон бусад холбогдох эрх зүйн акт болон энэхүү журмыг баримтлана.

1.2.     ЗХДС-ийн бакалаврын эчнээ хөтөлбөрт элсэхээр хүсэлт гаргасан иргэнийг бүртгүүлэгч, элсүүлэх оюутны тоог хяналтын тоонд багтан элсэх эрхээ баталгаажуулсан бүртгүүлэгчийг элсэгч, элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахаар томилогдсон ажлын хэсгийг элсэлтийн комисс гэнэ. 

1.3.    ЗХДС-ийн бакалаврын эчнээ хөтөлбөрт нэг мэргэжлээр элсэн суралцах оюутны тоо 12-с дээш байна.

Хоёр. Элсэгчдэд тавих шаардлага

2.1.  ЗХДС нь дараахь шаардлагыг хангасан элсэгчийг бакалаврын эчнээ хөтөлбөрт элсүүлнэ. (БШУ Яамны Сайдын А /194 тоот тушаал) Үүнд:

  • Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх
  • ЭЕШ онооны батламжтай байх (ЭЕШ өгч батламжтай болсноос хойш төгссөн бол)
  • Дээд боловсролтой байх
  • Дипломын боловсролтой байх
  • Тусгай мэргэжлийн дунд сургуулийг төгссөн байх(Коллеж)
  • Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн, улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын оноог, Боловсролын үнэлгээний төвөөр дүйцүүлэн тооцуулсан батламжтай байх
  • Оюутан өөр бусад сургуулиас тус сургуульд шилжин суралцаж болох бөгөөд энэ тохиолдолд өмнө нь үзэж судалсан хичээлийн багц цагийг дүйцүүлэх асуудлыг сургалтын алба зохицуулна.

 

Эчнээ хэлбэрээр  бакалаврын сургалт явуулах хөтөлбөр

Хөтөлбөр

Мэргэжлийн чиглэл

1

Бизнесийн удирдлага

Нягтлан бодох бүртгэл

2

Нийтийн удирдлага

Нийтийн удирдлага\ Төрийн удирдлага\

3

Боловсрол

Багш сургуулийн өмнөх насны боловсрол

 

Гурав. Элсэгчдийн бүртгэл

3.1. Бүртгэлийг онлайнаар бүртгүүлэхдээ www.zasagthkan.edu.mnхаягийн “Элсэлт” цонхоор орж, зааврын дагуу бүртгүүлнэ.

3.2. Хичээлийн төв байранд ирж бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Элсэн суралцахыг хүссэн өргөдөл
  2. Иргэний үнэмлэхний хуулбар
  3. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  4. Дипломын хуулбар
  5. Цээж зураг  4 хувь /3x4/
  6. Бүртгэлийн хураамж төлсөн баримт /Бүртгэлийн хураамжийг буцаан олгохгүй/

3.3. Орон нутгаас тус сургуульд элсэх элсэгч нь сургуулийн элсэлтийн комисс болон орон нутаг дахь сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид бүртгүүлнэ.

3.4. Бакалаврын эчнээ хөтөлбөрт элсэгчдийг 20... оны ...  дугаар сарын ... ны өдрүүдэд бүртгэнэ.

Дөрөв. Элсэгчийг шалгаруулах

4.1. Сонгон шалгаруулалтыг сургуулийн захирлын тушаалаар томилогдсон элсэлтийн комисс элсэлтийн үйл ажиллагааг аймаг, нийслэлд зохион байгуулна.

Тав. Суралцах эрх олгох

5.1. Бакалаврын эчнээ хөтөлбөрт суралцах элсэгчдийн бүртгэлийг 20... оны ...р сарын .....  өдрүүдэд сургалтын алба баталгаажуулж, элсэгчидтэй “Засагт хан дээд сургуульд элсэн суралцах гэрээ”, сургалтын төлбөр төлөхтэй холбогдох өргөдлийн маягт бөглөж, “Сургалтын төлбөр төлөх гэрээ”  зэргийг байгуулна.

5.2. Бүртгүүлэгч энэхүү журмын 5.1-т заасан өргөдөл гэрээ зэргийг байгуулаагүй тохиолдолд “Засагт хан” дээд сургуульд элсээгүйд тооцно.

5.3. Суралцах эрх авсан элсэгч суралцах гэрээгээ цуцалсан тохиолдолд сургалтын төлбөрийн 10 хувийг суутган авна.

5.4. Элсэгч нь оюутнаар батлах захирлын тушаалд орсноор “Засагт хан” дээд сургууль болон БШУ

Яамны мэдээллийн санд бүртгэгдэнэ.

Зургаа. Элсэгчдэд үзүүлэх хөнгөлөлт

6.1. Нэг гэр бүлээс 2 хүн элсэн суралцвал сургалтын төлбөрөөс тус бүр 10%-н хөнгөлөлт үзүүлнэ.

Долоо. Элсэлтийн комисс

7.1. Сургуулийн захирлын тушаалаар батлагдсан комисс нь төв болон орон нутагт элсэлтийг зохион байгуулна.

Найм. Бусад

8.1. Элсэлтийн комисс нь элсэлттэй холбоотой бүх асуудлыг хариуцан эцэслэн шийдвэрлэж ажиллана.

8.2. Элсэгчдийн гаргасан маргаан, гомдол нь комиссын гишүүдийн буруутай үйл ажиллагаанаас хамааралтай бол сургуулийн холбогдох дүрэм, журмын дагуу тухайн гишүүнд зохих хариуцлага тооцно.

8.3. Элсэлтийн бүртгэлд орох материалыг хуурамчаар бүрдүүлбэл гарах хохирол, хариуцлагыг элсэгч өөрөө бүрэн хариуцна.

8.4. Энэхүү журмыг батлагдсан өдрөөс мөрдөнө.