• Цагийн хуваарь: Даваа - Баасан: 09 AM - 06 PM

  • Утас: +(976) 9902-1569

«Төгсөлт»

Засагт хан дээд сургуулийн бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэлт авах журам

Засагт хан дээд сургуулийн бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэлт авах журам

БАКАЛАВРЫН ӨДРИЙН ХӨТӨЛБӨРТ ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Ерөнхий зүйл

1.1.   “Засагт хан” дээд сургууль (ЗХДС гэх)-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 20....-20...оны хичээлийн жилд оюутан элсүүлэхэд Монгол Улсын “Дээд боловсролын тухай хууль”, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 03 дугаар 18-ны А/79 тоот тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам”, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/194 тоот “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тушаал, А/195 тоот “Босго оноо тогтоох тухай” тушаал, бусад холбогдох эрх зүйн акт болон энэхүү журмыг баримтлана.

1.2.  ЗХДС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэхээр хүсэлт гаргасан иргэнийг бүртгүүлэгч, элсүүлэх оюутны тоог хяналтын тоо, хяналтын тоонд багтан элсэх эрхээ баталгаажуулсан бүртгүүлэгчийг элсэгч, элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахаар томилогдсон ажлын хэсгийг элсэлтийн комисс гэнэ. 

1.3.  ЗХДС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт элсүүлэх элсэгчийн хяналтын тоог Удирдах зөвлөл тогтоон оюутан элсүүлэхдээ МИДСК-ийн элсэлтийн журмыг баримтлан тус сургуулийн элсэлтийн комисс зохион байгуулна.

Хоёр. Элсэгчдэд тавих шаардлага

  • ЗХДС-дэлсэгч нь бүрэн дундаас дээш боловсрол эзэмшсэн, Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулсан заавал өгөх монгол хэлний шалгалтыг өгсөн байна.
  • Элсэгч нь хүснэгт №1-д заасны дагуу сонгосон хөтөлбөрөөрөө шалгалт өгч, тус сургуулийн босго оноог хангасан байна.

 Оюутан элсүүлэх бакалаврын өдрийн хөтөлбөр             

Хөтөлбөр

Мэргэжлийн чиглэл

ЭЕШ өгсөн байх хичээл

Босго оноо

1

Бизнесийн удирдлага

Банк санхүү

Математик,Физик

410

Нягтлан бодох бүртгэл

Маркетинг

2

Бизнесийн удирдлага

Бизнесийн удирдлага

Математик ,Физик

410

3

Нийтийн удирдлага

Нийтийн удирдлага

\Төрийн удирдлага\

Нийгмийн тухай мэдлэг

Монгол хэл, Англи хэл

410

4

Хувцас загвар, Интерьер ба үйлдвэрлэлийн дизайн

 

График дизайн

 

Математик ,Физик

410

5

Нийгмийн хамгаалал

Нийгмийн ажил

Нийгмийн тухай мэдлэг, Монгол хэл, Англи хэл

410

6

Боловсрол

Багш, сургуулийн өмнөх насны боловсрол

Нийгмийн тухай мэдлэг Монгол хэл, Англи хэл

410

7

Боловсрол

Багш, бага боловсролын

Нийгмийн тухай мэдлэг Монгол хэл, Англи хэл

410

 

Гурав. Элсэгчдийн бүртгэл

3.1. Бүртгэлийг онлайнаар бүртгүүлэхдээ www.zasagthkan.edu.mnхаягийн “Элсэлт” цонхоор орж, зааврын дагуу бүртгүүлнэ.

3.2. Хичээлийн төв байранд ирж бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Элсэн суралцахыг хүссэн өргөдөл
  2. Иргэний үнэмлэхний хуулбар
  3. Ерөнхий шалгалтын батламж
  4. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  5. Сурагчийн хувийн хэрэг
  6. Цээж зураг  4 хувь /3x4/
  7. Бүртгэлийн хураамж төлсөн баримт /Бүртгэлийн хураамжийг буцаан олгохгүй/
    • Орон нутгаас тус сургуульд элсэх элсэгч нь их, дээд сургуулийн элсэлтийн комисс болон тухайн аймаг дахь сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид бүртгүүлнэ.
    • Бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэгчдийг 20.... оны ... дугаар сарын ...-аас ... дугаар сарын ...-ны өдрүүдэд бүртгэнэ.

Дөрөв. Элсэгчийг шалгаруулах

  • Сонгон шалгаруулалтыг Сургуулийн захирлын тушаалаар томилогдсон элсэлтийн комисс элсэлтийн үйл ажиллагааг аймаг, нийслэлд зохион байгуулна.
  • Энэхүү журмын 2.2-т заасан шаардлага хангасан элсэгчээс шалгаруулалт хийхдээ хүснэгт №1-т заагдсан мэдлэгээ шалгуулсан хичээлүүдийн хүрээнд босго оноог хангасан байна.
  • Оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламж авах бол холбогдох дүрэм, журамд заасан бичиг баримтуудыг бүрдүүлсэн байна.
  • Дараах шаардлага хангасан элсэгчдэд захирлын нэрэмжит суралцах эрхийн бичиг олгоно. Үүнд:
  • Олон улсын болон улсын олимпиадад эхний 1-10 дугаар байр, бүс, аймгийн  хэмжээний олимпиад, уралдаанд эхний 1-5 дугаар байранд шалгарсан байх
  • Сурлагын дүнгийн жагсаалтаар эхний 15-д орсон, ерөнхий шалгалтын оноо 500-аас дээш оноотой байх
  • Урлаг, спортын гоц авьяастай, олон улс, улсын хэмжээний уралдаан тэмцээнд эхний 3 байрт шалгарсан,  ерөнхий шалгалтын чиглэл, Улсын хэмжээний ЭЕШ-ын босго оноо (410)-г харгалзан сонирхсон мэргэжлээр шууд элсүүлэн суралцуулах
  • Орон нутаг дахь салбарын мэргэжилтний хангамж, эрэлт, хэрэгцээ, үе дамжсан мэргэжил өвлөх сонирхол зэргийг үндэслэн элсүүлнэ. Үүнд элсэхийг хүсэгчийн хувийн өргөдөл, орон нутгийн засаг, захиргааны тодорхойлолт, дэмжлэг зэргийг үндэс болгоно. 
  • Мэргэжлийн хөтөлбөрт харгалзах хичээлүүдийн аль нэгээр элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 600 түүнээс дээш тохиолдолд элсүүлэх

Тав. Суралцах эрх олгох

  • Бакалаврын өдрийн хөтөлбөрт суралцах эрхийн бичиг авсан элсэгчдийн бүртгэлийг 20.... оны ... дугаар сарын ....- .....-ний өдрүүдэд Сургалтын алба баталгаажуулж, элсэгчидтэй “Засагт хан дээд сургуульд элсэн суралцах гэрээ”, сургалтын төлбөр төлөхтэй холбогдох өргөдлийн маягт бөглөж, “Сургалтын төлбөр төлөх гэрээ” зэргийг байгуулна.
  • Шинээр элсэгч бүртгэлээ баталгаажуулж, “Сургалтын төлбөр төлөх гэрээ” гэрээ байгуулахдаа эцэг эх, асран хамгаалагчийн хэн нэгэнтэй хамт байлцана.
  • Бүртгүүлэгч энэхүү журмын 5.1-т заасан өргөдөл, гэрээ зэргийг байгуулаагүй тохиолдолд “Засагт хан” дээд сургуульд элсээгүйд тооцно.
  • Элсэгч нь оюутнаар батлах захирлын тушаалд орсноор “Засагт хан” дээд сургууль болон БШУ-ны Яамны мэдээллийн санд бүртгэгдэнэ.

Зургаа. Элсэгчдэд үзүүлэх хөнгөлөлт

  • Бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэгчийн үндсэн шалгалтын оноог харгалзан эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг дараах хэмжээгээр хөнгөлнө. Үүнд:

ЭЕШ-ын оноо

Хөнгөлөлтийн хувь

1

400-450 оноотой бол

5%

2

451-500 оноотой бол

10%

3

501-550 оноотой бол

15%

4

551-ээс дээш оноотой бол

20%

5

Захирлын нэрэмжит эрхийн бичиг авсан элсэгчийн ЭЕШ-ын оноо 410-аас дээш байх

100%

6

Нэг өрхийн 2 хүүхэд зэрэг элсэн ороход тус бүр

10%

7

Нэг ангиас 3 ба түүнээс дээш хүүхэд элсэн ороход элсэгч тус бүр

5%

 

  • Бакалаврын хөтөлбөрт элсэн суралцагч суралцах хугацаандаа дараах хөнгөлөлт, тэтгэлэгт хамрагдана. Үүнд:
  1. Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу зохих болзлыг хангасан тохиолдолд гадаадын их, дээд сургуульд суралцах тэтгэлэгт хөтөлбөрт зуучлан хамруулна.
  2. 4 улирал дараалан А үнэлгээтэй суралцаад их, дээд сургууль дундын оюутны эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцвол сургалтын төлбөрийг 100 хүртэл хувь хөнгөлнө.
  3. Сурлага, урлаг, спорт, эрдэм шинжилгээний хуралд амжилт гаргасан 25 хүртэлх оюутанд Сургуулийн Захирлын нэрэмжит тэтгэлэг олгоно.
  4. Сурлага, эрдэм шинжилгээний ажилд өндөр амжилт гаргавал Голомт банк, Хаан банк зэрэг бизнесийн байгууллагуудын тэтгэлэгт хамруулна.
  5. Сурлагын болон судалгаа шинжилгээний ажилд өндөр амжилт гаргасан оюутныг Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт хамруулна.
  6. Гадаадын их, дээд сургуулийн онлайн сургалтад хамрагдвал сургалтын төлбөрийг 20 хувь хөнгөлнө.

Долоо. Элсэлтийн комисс

  • Орон нутгийн элсэгчдийг бүртгэх болон хуваарь сонголтыг “Аймаг, орон нутгаас Монголын Их, Дээд Сургуулиудын Консорциум (МИДСК)-ын гишүүн их, дээд сургуулиудад оюутан элсүүлэх журам”-ыг баримтлан МИДСК-аас томилогдсон элсэлтийн комисс зохион байгуулж элсүүлнэ.
  • Төв сургуульд явагдах элсэлтийг сургуулийн захирлын тушаалаар батлагдсан комисс зохион байгуулна.

Найм. Бусад

  • Элсэлтийн комисс элсэлттэй холбоотой бүх асуудлыг хариуцан эцэслэн шийдвэрлэж ажиллана.
  • Элсэгчдийн гаргасан маргаан, гомдол нь комиссын гишүүдийн буруутай үйл ажиллагаанаас хамааралтай бол сургуулийн холбогдох дүрэм, журмын дагуу тухайн гишүүнд зохих хариуцлага тооцно.
  • Элсэлтийн бүртгэлд орох материалыг хуурамчаар бүрдүүлбэл гарах хохирол, хариуцлагыг элсэгч өөрөө бүрэн хариуцна.
  • Энэхүү журмыг батлагдсан өдрөөс мөрдөнө.